AIГан каркас тооцооны систем

Гараар зурсан
планаас
бэлэн төсөв

Гар зургаа оруулахад AI технологи зургийг тань боловсруулж, барилгын хэмжээ, ган каркасны урьдчилсан төсөв тооцоолно.

Та барилгын санаагаа цаасан дээр буулгасан уу? Барилгын гар зураг, эскиз зургаа оруулна уу.

Хөнгөн
Хурдан
Нарийвчлалтай
Удаан эдэлгээтэй
01 — Шинжилгээ

Барилгын гар зураг, эскиз зураг оруулах

Та гараар зурсан эсхүл барилгын план зургаа оруулж төсвөө тооцоолуулаарай.

01Зураг оруулах
02AI зургийг уншина
03Хэмжээ, 3D загвар
04Урьдчилсан төсөв
Зураг чирч оруулах
Эсвэл энд дар
JPG · PNG · DOC · PDF

ЗӨВЛӨМЖ: Гараар зурсан зурагт масштаб тэмдэглэгээ байвал илүү нарийвчлалтай тооцоо гарна.

05 — LGS Технологи

Light Gauge Steel гэж юу вэ?

LGS буюу ган каркас нь 0.8, 1, 1.2 мм зузаантай байдаг ба барилгын үндсэн хийцэл болох тоосго, бетон, модон хийцээс ялгаатай нь үйлдвэрийн аргаар өндөр нарийвчлалтай хэвлэгдэж, барилгын талбай дээр угсрагддаг орчин үеийн дэвшилтэт технологи юм.

Профилийн зузаан
0.8мм
1.0мм
1.2мм
01
Хөнгөн хийц
Ган каркас нь бусад барилгын материалтай харьцуулахад харьцангуй хөнгөн тул суурийн ачааллыг бууруулж, зардлыг тань хэмнэх боломжтой.
02
Богино хугацаанд угсарна
Ган каркас нь үйлдвэрт урьдчилан боловсруулагддаг тул талбай дээрх угсралтын хугацаа богиносож, барилгын ажлын явц илүү хурдан болдог.
03
Өндөр нарийвчлал
Үйлдвэрийн нөхцөлд автомат тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэдэг тул элементийн хэмжээ, огтлол, холболтын нарийвчлал өндөр гардаг.
04
Материалын хэмнэлт
Төсөвт тооцоо, зураг төслийн дагуу үйлдвэрлэдэг учраас материалын зарцуулалтыг оновчлох, хаягдлыг багасгах боломжтой.
05
Дулаан, дуу тусгаарлалтыг системээр шийднэ
Ган каркас өөрөө байшингийн дулаан, дуу тусгаарлалтыг тодорхойлдоггүй. Харин каркас, дулаалга, уур ус тусгаарлагч, салхи чийгний хамгаалалт болон дотор/гадна үе давхаргыг зөв төлөвлөснөөр өндөр үзүүлэлттэй ханын систем бий болгоно.
06
Удаан эдэлгээтэй
Стандартын дагуу үйлдвэрлэж, зэврэлтээс хамгаалсан ган ашиглан зөв зураг төсөл, угсралт хийсэн тохиолдолд бат бөх, удаан эдэлгээтэй хийц болно.
07
Дахин ашиглах боломжтой
Ган нь дахин боловсруулж ашиглах боломжтой материал тул барилгын ашиглалтын мөчлөгийн хувьд давуу талтай.
Хөнгөн хийцСуурийн ачааллыг бууруулах боломж
Хурдан угсралтБарилгын хугацааг богиносгох боломж
Үйлдвэрийн нарийвчлалХэмжээсийн алдааг багасгана
Материалын хэмнэлтХаягдлыг бууруулах боломж
Уян хатан төлөвлөлтОрон зайн шийдлийг өөрчлөхөд хялбар
Дахин боловсруулалтГан каркасыг дахин ашиглах боломжтой

Барилгын үе шат

01
01
Зураг төсөл, тооцоо
Барилгын архитектур болон инженерийн зураг төслийг боловсруулж, бүтээцийн тооцоонд үндэслэн LGS ган каркасын хийцлэл, материалын хэмжээг тодорхойлно.
02
02
Ган каркасын үйлдвэрлэл
Зураг төслийн дагуу LGS профилиудыг үйлдвэрт өндөр нарийвчлалтайгаар зүсэж, хэлбэржүүлэн, угсрагдахад бэлэн элементүүдийг үйлдвэрлэнэ.
03
03
Ган каркасын угсралт
Үйлдвэрлэсэн ган каркасыг барилгын талбайд хүргэж, зураг төслийн дагуу хана, давхар дунд болон дээврийн бүтээцийг угсарна.
04
04
Гадна ханын үе давхарга
Каркасын гадна талд шаардлагатай битүүлэг, уур ус чийгний хамгаалалт болон фасадыг төлөвлөсний дагуу хийж гүйцэтгэнэ.
05
05
Дулаалга, дотор хана
Дулаан болон дуу тусгаарлалтын үзүүлэлт нь энэхүү систем, инженерчлэлийн зөв шийдлээс хамаарна.
06
06
Дээврийн ажил
Дээврийн каркас, дулаалга, уур ус тусгаарлалт болон дээврийн гүйцэтгэлийг дарааллын дагуу хийж гүйцэтгэнэ.

Түгээмэл асуултууд